Домогт Coolio "Гангстеруудын диваажин" өөд явлаа
Домогт Coolio "Гангстеруудын диваажин" өөд явлаа

Америкийн нэрт реппер Coolio 59 насандаа (1963.8.1-2022.9.28) өөд боллоо. 

 

Америкийн реппер, дуу бичлэгийг продюсер, жүжигчин Артис Лион Ивери Жуниор буюу Coolio (тайзны нэр) 1995 онд гаргасан "Gangsta's Paradise" цомог болон тус цомгийн нэрээр нэрлэгдсэн супер хит дуугаараа мөн оныхоо Гремми наадмаас хит-сингл шагнал хүртэн дэлхийн хэмжээний од болох замналаа эхлүүлсэн байдаг. 

1994 онд "Tommy Boy Records" дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулан хамгийн ахны цомог болох "It Takes a Thief" цомгоо гаргасан ба тус цомгийн "Fantastic Voyage" сингл нь Billboard-ийн шилдэг 100 жагсаалтын 3-т бичигдэж байлаа. Түүний эхний цомог нь гангса реп урсгалын дуунуудад голчилдог хүчирхийлэл, ёс бус үг хэллэгээс ялгаатай нь хөнгөн, хошин хэв маяг агуулж байсан нь сонсогчдоос өндөр үнэлгээ авчээ. 

Ингээд 1995 онд гаргасан "Gangsta's Paradise" цомог нь жинхэнэ тэсрэлт хийж чадсан юм. Цомгийн нэрээр нэрлэгдсэн "Gangsta's Paradise" сингл нь Billboard-ийн шилдэг 100 жагсаалтыг гурван долоо хоногийн турш тэргүүлэхийн сацуу АНУ төдийгүй олон улс оронд хит жагсаалтуудыг тэргүүлжээ. Тус цомог нь 1995 онд Англи улсад хамгийн их борлуулалтай хоёр цомгийн нэг болсон байдаг. Судалгаагаар энэхүү цомог нь 2 сая гаруй хувь борлуулагдсан байна. "Gangsta's Paradise" цомгийн бас нэгэн супер хит сингл байдаг ба энэ бол мэдээж "1, 2, 3, 4 (Sumpin' New)"

 Зөвхөн дуу, хөгжмийн салбарт бус телевиз, киноны салбарт нэрээ дуурсгасан Coolio 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр найзынхаа гэрт нас барсан юм. Одоогоор үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба түүний менежерийн мэдэгдсэнээр зүрхний шигдээсээр нас баржээ.   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл