www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Doors, ‘L.A. Woman’
Гарсан он: 1971 он
Төрөл: Блюз рок
Үргэлжлэх хугацаа: 48:24
Лэбэл: Elektra
Бид өмнө нь "Таны заавал сонсох 500 цомог" цувралынхаа №409-т "The Doors" хамтлагийн 1967 онд гаргасан ‘Strange Days’ цомгийг танилцуулж байсан билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Харин өнөөдөр тэдний 1971 онд гаргасан студийн зургаа дахь ‘L.A. Woman’ цомгийг танилцуулах болно. Уг цомгийн онцлог нь алдарт дуучин Жим Моррисоны сүүлчийн цомог юм. Тэрээр ‘L.A. Woman’ цомог гарснаас хойш ердөө гурван сарын дараа нас баржээ. Түүний үхэл үнэхээр гэнэтийн байсан ба "The Doors" хамтлагийн төдийгүй хөгжмийн ертөнцөд түүний маш том орон зай үгүй болжээ.
‘L.A. Woman’ цомгийг бичүүлэхэд хоёрхон сарыг зарцуулсан байдаг ба Жим Мориссон болон хамтлагийнхан дуунуудаа бичлэгэнд орж байхдаа газар дээр нь зохиохын сацуу студид уртасгасан цагаар ажилладаг байлаа. Энэ цомог нь бүхэлдээ Моррисоны дуу бичих чадварыг, түүний Лос Анжелес дахь яруу найргийн хэллэг, урам зоригийг хослуулан, хамтрагч Памела Курсонтойгоо хамт хотыг орхих хүсэл эрмэлзлийг харуулсан байдаг.
Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол ‘L.A. Woman’ цомгийн хоёр сингл бөгөөд "The Doors" хамтлагийн шилдэг дуунуудын нэг болох "Riders on the Storm" юм. Энэ бол психеделик рок төрлийн дууны тод жишээ болно.
Харин ‘L.A. Woman’ цомгийн эхний сингл "Love Her Madly" байлаа.
Эцэст нь цомгийн нэрээр нэрлэгдэх ‘L.A. Woman’ дууг толилуулж байна.
‘L.A. Woman’
А тал:
1. "The Changeling" 4:21
2. "Love Her Madly" 3:20
3. "Been Down So Long" 4:41
4. "Cars Hiss by My Window" 4:12
5. "L.A. Woman" 7:49
В тал:
1. "L'America" 4:37
2. "Hyacinth House" 3:11
3. "Crawling King Snake" 5:00
4. "The WASP (Texas Radio and the Big Beat)" 4:16
5. "Riders on the Storm" 7:09