"Таны заавал сонсох 500 цомог" №409 The Doors, ‘Strange Days’
"Таны заавал сонсох 500 цомог" №409 The Doors, ‘Strange Days’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Doors, ‘Strange Days’

Гарсан он: 1967 он
Төрөл: Психеделик рок
Үргэлжлэх хугацаа: 35:25
Лэбэл: Elektra

Домогт The Doors хамтлагийн "People Are Strange" болон "Love Me Two Times" зэрэг хит дуунууд бүхий студийн хоёр дахь "Strange Days" цомгийг өнөөдөр танилцуулах болно. Уг цомгийн талаар хөгжим судлаачид "цогц зохиол бөгөөд та цомгийг эхнээс дуустал нь хэдэнтээ сонссоны дараа ойлгох болно" хэмээн тодорхойлсон байдаг.

2007 онд тус цомгийн 40 жилийн ой, 2017 онд 50 жилийн ойд зориулан "Strange Days" цомгийг компакт дискэн дээр хэвлэн дахин худалдаанд гаргасан ба The Doors-ийн шүтэн бишрэгчид анхны пянзны хувилбарыг нь илүүтэй таашаадаг байна. 

Энэхүү нийтлэлийн хамгийн эхэнд эгшиглэх дуу бол "Strange Days" цомгийн эхний сингл болох "People Are Strange" дуу юм. "People Are Strange" дууг Жим Моррисон болон Робби Крейгэр /гитарчин/ нар зохисон ба энэ дуунд танихгүй, гадны хүн байхын тухай өгүүлдэг. Моррисон уг дууг хиппи соёл, гадны хүмүүст эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүст хандсан байж магадгүй юм. 

Харин цомгийн хоёр дахь сингл болох "Love Me Two Times" дуунд цэрэг эр Вьетнамын дайнд явахынхаа урьд шөнө нь найз бүсгүйтэй учирч буй тухай өгүүлнэ.  

Энэ дууг 1990 онд алдарт Aerosmith хамтлаг MTV Unplugged тоглолтынхоо үеэр домогт Жим Моррисонд зориулан дуулсныг рок хөгжим сонирхогчид маань санаж буй биз ээ. 

"Strange Days" цомгийн нэрээр нэрлэгдсэн дуунд тухайн үеийн хиппи залуучуудын соёлын төлөв байдал, тэднийг нийгэм хэрхэн хүлээн авч буй талаар өгүүлдэг байна.  

‘Strange Days’

А тал:
1. "Strange Days" 3:11
2. "You're Lost Little Girl" 3:03
3. "Love Me Two Times" 3:18
4. "Unhappy Girl" 2:02
5. "Horse Latitudes" 1:37
6. "Moonlight Drive" 3:05

В тал:
1. "People Are Strange" 2:13
2. "My Eyes Have Seen You" 2:32
3. "I Can't See Your Face in My Mind" 3:26
4. "When the Music's Over" 10:58 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл