СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-13

УОК, Засгийн газартай уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж, бухимдуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Өнгөрөгч амралтын өдрөөр монголчууд үндсэндээ амарсангүй.

Баасан гарагийн үдээс хойш хийсэн хэвлэлийн хурлаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа дээр арга хэмжээ авах талаар УОК дээр ярьсан. Даваа гарагаас хөдөлгөөн хязгаарлана” гэж хэлсэн нь монголчуудад “ирэх даваа гарагаас хот хоорондын хөдөлгөөнийг зогсоох нь” хэмээн ойлгогдож, түргэн авахуулав.

Ирэх даваа гарагт ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар нэг нэгнээсээ асууж, мэдээлэлд ойр байгаа нэгнийнхээ утсыг амраасангүй. “Дөлгөөн Дон” романд өгүүлдэгчлэн “бөөсөө түүх ч завгүй” болцгоов.

Харин бямба гарагаас “хөдөлгөөн хязгаарлахгүй гэнэ” гэж сонссон хүмүүс дөнгөж тайвширч байтал өчигдөр буюу ням гарагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Даваа гарагаас эхлэн үндэсний хэмжээнд тэгш, сондгойгоор явуулна. Тогтоолыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүрүүлсэн” хэмээн хэлсэн нь иргэдийг ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг “бужигнуулав”.

Хошууч генерал Т.Бадралын албан тоот цахимаар тарсан нь гал дээр тос нэмж орхисон.

Гэхдээ иргэдийн бухимдал нэг, хоёр цагаас хэтрээгүй. Засгийн газар болон Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, Тээврийн цагдаагийн албанаас удаа дараа мэдэгдэл хийж, тэгш, сондгойгоор явуулах албан ёсны шийдвэр гараагүй хэмээн үгүйсгэсэн ч иргэдийн хувьд ОБЕГ-ын байр суурь хачирхалтай хэвээр хоцорлоо.

Харин үйл явдалд дүгнэлт хийж үзэхэд нь тэгш, сондгойгоор явуулах эсэх шийдвэрээс харагдлаа.

Мөн, .

Шуурхай штабын баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 10-ны мэдээллийн цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МИАТ-ийн гүйцэтгэх захирал А.Баттөр нар оролцох үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Энэ сарын 17-нд Сөүл-Улаанбаатараас иргэдээ авчрах нислэг хийнэ. Энэ нислэгт аль болох гаднын орноос транзит нислэгээр ирэх иргэдийг бүртгэж хамруулна” гэж ярьсан байсан ч хоёр хоногийн дараа Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан УОК-оос “Тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзаж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр буюу тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа” хэмээн мэдэгдэж байх жишээний.

Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол УОК нэг зүйл ярьдаг, Шуурхай штаб бас нэг зүйл мэдэгддэг, Засгийн газар нь үгүйсгэдэг явдлууд шил шилээ даран хөвөрч, иргэдийг төөрөгдүүлсээр байна.

Хаа байна, төрийн байгууллагуудын уялдаа холбоо? .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.186.194

Энэ уялдаагүй юм алга л байна шүү дээ. 17-нд онгоц нисгэхээр төлөвлөж байгаа гэсэн болохоос яг ниснэ гэж хэлээгүй, тэгш сондгойгийн хувьд угийн аймаг, нийслэлийн засаг дарга нь шийднэ гэсэн биз дээ. Зүгээр хүмүүсийн ажлыг хийлгэ. Та нар мэдээллээ сайн нягталж бичиж бай.

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

энэ Энхтүвшин УОК г удирдаж чадахгүй байна дээр нь ашиг сонирхолын зөрчил гаргаж хүүгээ зайлшгүй ирэх шаардлагатай хүмүүсийн урдуур оруулж монголд ирүүлсэн . энэ нөхрийг даруй зайлуулаачээ

зочин
4 жилийн өмнө
202.9.40.49

үүрэн телефөны мэссэжииг үнэгүй явуулдаг гэж байна.гэтэл уок 3.7 тэрбумаар явуулсан гэж. хүмүүсиин хандив туслхмжииг завшсчан гэнээ.уок хандиваа шилэн болгоочээ

Зочин
4 жилийн өмнө
64.119.19.219

Монголд байгаа хүн зөндөө асуугаад зөвлөмж , чиглэл, яаж авчрах тухай юу ч сонсож чадахгүй 1 сар хагас болж байна.Бүр хамааралтай газар бүр өргөдөл өгөөд ямар ч хариу байхгүй.Яаж ажиллаж байгаа нь ойлгомжгүй хэлэх үг олдохгүй юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.