Манай улс халдварт коронавирус дэлхий дахинд тархаж байгаатай холбогдуулан өөрийн иргэдээ гадаад улс орнуудаас аюулгүй авчрах ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулсаар байгаа билээ.
Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзаж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр буюу тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Уг нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.