СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-12

ЗГХМОНХА-ны дарга Ц.Ганзориг: Тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гараагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Шуурхай штабын хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Даваа гарагаас эхлэн үндэсний хэмжээнд автомашиныг тэгш, сондгойгоор нь зорчуулна" гэж мэдэгдсэн. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын албан бичиг ч үүнийг нотолж байгаа юм. 

Харин үүнийг Засгийн газрын хэвлэлийн мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Ганзориг үгүйсгэж, "Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Мөн Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй болно" хэмээн мэдэгдлээ. 

Түүнчлэн "Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа. Урин дулаан болсонтой холбоотойгоор Туул гол дагасан, Богд ууланд бөөгнөрөх эрсдэлийг тооцоолж, цэвэр агаарт зохистой амрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: "Улсын Онцгой Комиссоос нутаг дэвсгэртээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ууганбаяр
4 жилийн өмнө
202.21.108.221

Энэ Ууганбаяр гэж суржигнэсэн нехер бнаа.ЭМЯ-ны эргуу хуухэн шиг хеегеед явуулаач.ТВ-гээр гаргахаараа Хурэлсухийг дуурайж хун загнаад л..Ер терийнхен Хуукийг дуурайж хун загнах дуртай болсон.Мэрэгжлийн хяналтын дарга авгай Хотын дарга гээд л.Зугээр л ажлаа хийлдээ.ТВ-гээр гарчихун загнасанаар чинь дугнэхгуй штээ.

Иргэн
4 жилийн өмнө
192.82.78.120

Автобусаар бөөгнөрөөд явах болж байна уу зохицуулалтаа зөв хийгээч ээ

Наранбаатар
4 жилийн өмнө
192.82.76.98

Буруу. Нийтийн тээврээр бүр тархах аюултай шүү дээ.

Зочин
4 жилийн өмнө
202.179.27.235

Өөрийн автомашинаар явах нь эрэсдэлгүй. Нийтийн тээвэрээр бол бөөгнөрөл үүсэх аюултай. Иргэн хүний хувьд төр засгийн шийдвэрийг дэмжээд үүргээ биелүүлж байгаа. Харин тэгш сондгойгоор явахыг дэмжихгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.