МУГТ У.Мөнх-Эрдэнэ 30 насандаа олимпоос медаль хүртсэн

Сурталчилгаа
МУГТ У.Мөнх-Эрдэнэ 30 насандаа олимпоос медаль хүртсэн

 

 

Бид өмнөх дугаартаа МУГТ Э.Бадар-Ууган олимпийн наадмын алтан медаль хүртсэн тулаан болон 1988 онд МУГТ Н.Энхбат, 1992 онд МУГТ Н.Баярсайхан, 2008 онд МУГТ Д.Сэрдамба нарын олимпийн наадамд тулалдсан тулаануудыг бичлэгийг толилуулсан билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

2012 оны Лондонгийн олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогтын тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.  

МУГТ У.Мөнх-Эрдэнэ гурав дахь олимпийн наадмаасаа хүрэл медаль хүртлээ

2008 оны Бээжингийн олимпийн наадамд шагналт тавдугаар байранд орсон У.Мөнх-Эрдэнийн хувьд 2009 онд Миланд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж улмаар 2011 он Ази тивийн аварга болсноор 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн тулалдсан юм. Тэрээр Лондонгийн олимп тулалдахдаа 30 настайдаа зодоглосон ба түүний гурав дахь олимпийн наадам нь байлаа. 

Лондонгийн олимпийн наадмын эхний учраа нь Чехийн боксчин байсан ба 20-12 харьцаагаар буулган авлаа. Улмаар шөвгийн 16-д 2011 оны бүх Африкийн аварга Мауртиус улсын боксчин Рикарно Колинтой тулалдан 15-12 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Хүрэл медалийн төлөө 2011 оны Бакугийн ДАШТ-ий хүрэл медальт Английн Том Сталкертэй тулалдан 23-22 харьцаагаар ялан хүрэл медалийн болзол хангалаа. Түүнтэй тулалдсан Том Сталкерийн хувьд тухайн үедээ жингээ тэргүүлэхийн сацуу Английн боксын багийн ахлагчаар нутагтаа болж буй олимпийн наадамд зодоглосон юм. Том Сталкер МУГТ М.Уранчимэгт ялагдсаныхаа дараа өөрийн твиттер хуудастаа "Үнэхээр шаналж байна. Шүүгчид миний амьдралыг сүйтгэчихлээ. Би сонирхогчийн боксоос мэргэжлийн боксруу шилжлээ" хэмээн мэдэгдэн шуугиан тарьж байлаа.  

Хагас шигшээ тулаанд 2011 оны ДАШТ-ний мөнгөн медальт Украины Денис Беринчиктэй тулалдан 21-29 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Манай боксчин эхний хоёр үеийн турш ялж явсан ч сүүлийн гуравдугаар үед хэд хэдэн цохилт алдан мөнгөн медаль хүртэх боломжоо алдсан юм. Денис Беринчик 2015 оноос хойш мэргэжлийн рингэнд хүч үзэх болсон ба өнөөдрийг хүртэл 12 тулаанд орж нэг ч ялагдаагүй явна. 

МУГТ У.Мөнх-Эрдэнэ 2012 оны Лондонгийн олимпийн наадмын дараа Казахстан улсын Алмата хотод болсон ДАШТ-д оролцон дэлхийн аваргын хүрэл медалиа ихэрлүүлсэн юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0