Спорт мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/sport сайтын зүгээр монголын шилдэг боксчдын тулааныг цувралаар толилуулж байна.
Монголын боксчид түүхэндээ олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу нийт долоон медаль хүртээд байна. Олимпийн наадмаас медаль хүртсэн ширэн бээлийтнүүд болон тэдний тулааны бичлэгүүдийг толилуулж байна.
- 1988 оны Сөүлийн олимпийн наадмын -60 кг жинд МУГТ Н.Энхбат хүрэл медаль хүртсэн нь монгол боксчдын олимпийн наадамд хүртсэн анхны медаль байлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Марокко улсын боксчин Маржоуанег 5:0 ялан хүрэл медаль хүртсэн бол мөнгөн медалийн төлөө Шведийн боксчин Краммед 2:3 харьцаагаар ялагдсан байдаг. МУГТ Н.Энхбатын олимпийн наадмын мөнгөн медалийн төлөө Шведийн боксчинтой тулалдсан тулааны бичлэгийг толилуулж байна.
- 1992 оны Барселонагийн олимпийн наадамд МУГТ Н.Баярсайхан эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Гуатемалагийн боксчинг 15-0, улмаар Танзанын боксчинг 9:6 харьцаагаар ялж хүрэл медаль хүртсэн юм. Түүний хүрэл медалийн төлөөх тулааныг толилуулж байна.
- 2008 оны Бээжингийн олимпийн наадам бол Монгол улс түүхэндээ анх удаа олимпийн наадмын аваргуудаа өлгийдсэн олимп байлаа. Жүдогийн төрлөөр МУГТ Н.Түвшинбаяр алтан медаль хүртсэн бол боксоор МУГТ Э.Бадар-Ууган алтан медаль хүртэж, МУГТ П.Сэрдамба мөнгөн медаль хүртсэн юм.
МУГТ Э.Бадар-Ууган алтан медалийн төлөө Кубын боксчинг 16:5 харьцаагаар буулган авсан гайхалтай тулааны бичлэгийг толилуулж байна.
МУГТ П.Сэрдамбын хувьд өмнөх өрсөлдөгчдөө төвөггүйхэн ялаад байсан ч алтан медалийн төлөөх тоглолтод харамсалтай нь гэмтлийн улмаас тулаанаа дуусгаж чадаагүй юм.
Бид дараагийн дугаартаа 2012 оны Лондонгийн олимпод мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогт, хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ болон 2016 оны Риогийн олимпод хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалай нарын тулааны бичлэгийг толилуулах болно.