МУГТ Н.Төгсцогтын Олимпийн рингэнд тулалдсан тулаануудын бичлэг

Сурталчилгаа
МУГТ Н.Төгсцогтын Олимпийн рингэнд тулалдсан тулаануудын бичлэг

 

 

Бид өмнөх дугаартаа МУГТ Э.Бадар-Ууган олимпийн наадмын алтан медаль хүртсэн тулаан болон 1988 онд МУГТ Н.Энхбат, 1992 онд МУГТ Н.Баярсайхан, 2008 онд МУГТ Д.Сэрдамба нарын олимпийн наадамд тулалдсан тулаануудыг бичлэгийг толилуулсан билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өнөөдөр 2012 оны Лондонгийн олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогтын тулааныг толилуулахаар бэлтгэлээ. 

МУГТ Н.Төгсцогт олимп, дэлхийн медальтнуудыг буулган авсан

2012 он Лондогийн олимпийн наадамд манай ширэн бээлийтнүүд хоёр медаль хүртсэн ба МУГТ Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл хүртсэн юм. 

МУГТ Н.Төгсцогт Лондонгийн олимпийн 32-т 2015 оны дэлхийн аварга Азербайжаны Элвин Мамишзадатай тулалдан 18-11 харьцаагаар ялалт байгуулсан.

Улмаар шөвгийн 16-д 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл, 2007 оны ДАШТ-ний хүрэл медаль Италийн Винсенто Пакардитэй тун ширүүхэн тулааныг үзүүлэн 17-16 харьцаагаар буулган авсан юм. 

Хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл, Ази тивийн аварга Убекистаны Жасурбек Латиповыг 15-10 харьцаагаар буулган авч олимпийн наадмын хүрэл медалийн болзлоо хангасан юм.

Улмаар хагас шигшээд Дэлхийн хошой аварга ОХУ-ын Михайл Алояантай тулалдлаа.

Хоёр боксчний хувьд өмнө нь 2009 оны Миланы ДАШТ-ний хагас шигшээд мөн тулалдаж байсан ба уг тулаанд манай МУГТ Н.Төгсцогт илүүрхэн ялж мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тэрхүү тулаанаас гурван жилийн дараа олимпийн наадмын хагас шигшээ тулаанд өмнөх түүх давтагдан Төгсөө маань мөн л ялалт байгуулж олимпийн мөнгөн медалийн болзлоо хангалаа. Михайл Алояаны хувьд 2016 оны Риогийн олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн ч түүнээс сэргээш илэрч медалиа хураалгаж байлаа. 

Алтан медалийн төлөө олимпийн хошой аварга Кубын Робейси Рамирезтэй тулалдан 14-17 харьцаагаар хожигдон мөнгөн медаль хүртлээ. 

Н.Төгсцогттой Лондогийн олимпод тулалдсан бүх өрсөлдөгчид нь одоо мэргэжлийн бокст тулалдаж байгаа юм. Мэргэжлийн рингэнд хамгийн амжилттай тулалдаж байгаа нь МУГТ Н.Төгсцогт. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0