Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд дууслаа

Сурталчилгаа
Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд дууслаа

 

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд явагдаж дууслаа. 

 

Өнгөрөгч долоо хоногт эхний найман багийн тоглолт явагдсан ба манай сайт тоглолт бүрийн тоймыг хүргэж байсан билээ. 

Энэ удаад үлдсэн найман багийн дөрвөн тоглолтын тоймыг багцан хүргэж байна. 

Челси 0:3 Байерн Мюнхен

12 улирал дараалан аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарсан Байерн Мюнхен клуб энэ улирал тун сайн формтой байгаа. Тэд "бэртэл дүүрэн" Челсиг талбай дээр нь бут ниргэлээ. Тоглолтын 51, 54 дэх минутад Гнабри дабль хийсэн бол Левандовски 76 дахь минутад эцсийн цэгийг хатгалаа. 

Наполи 1:1 Барселона

Европын түүхт хоёр багийн хувьд аваргуудын лигт анх удаа хоорондоо туллаа. Тоглолтын ерөнхий агуулгаар Барселоначууд хавьгүй илүү тоглолтыг үзүүлсэн ч үр дүн 1:1 гэсэн тэнцээгээр өндөрлөлөө. Барселона тус тоглолтод таван ч шар хуудсыг авч Видалын авсан шар хуудас нь улаанаар солигдлоо. 

 

Лион 1:0 Ювентус

Европын тавцанд хамгийн олон удаа аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч байсан Лион клуб Ювентустэй дөрвөн ч удаа таарахдаа хожиж үзээгүй байлаа. Тоглолтын 31 дэх минутад Лионы Тоусартын оруулсан гоол тус тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоол байлаа. 

Реал Мадрид 1:2 Манчестер Сити

Магадгүй хасагдах шатны хамгийн сонирхолтой учраа болох Реал Мадрид болон Манчестер Сити клубуудын эхний тоглолт Реалын Эстадио Сантиаго Бернабеу цэнгэлдэхэд явагдлаа. Хоёр багийн хувьд тоглолт агуулгаараа тэнцүүхэн явагдсан ч хожил Манчестер Ситигийн талд байлаа. Тоглолтын 60 дахь минутад Иско гоолын салхийг хагалсан бол Манчестер ситигээс 78 дахь минутад Жесус хариу гоол 83 дахь минутад Де Бруне торгуулийн цохилтоос хожлын гоолыг орууллаа. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0