Д.Амартүвшин гавъяат дэлхийн шилдэг гэдгээ батлан харууллаа

Сурталчилгаа
Д.Амартүвшин гавъяат дэлхийн шилдэг гэдгээ батлан харууллаа

 

 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Парисын их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна. 

  • Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт МУГТ Д.Сумъяа аварга Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 
  • Парисын их дуулга тэмцээнээс найм дахь медалиа хүртсэн дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ, "Visa Team" багийн гишүүн М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 
  • Эрэгтэйчүүдийн -66 кг жинд их дуулга ангиллын тэмцээний дөрөв дэх медалиа хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 
  • Эрэгтэйчүүдийн -73 кг жинд Парисын их дуулга тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан медаль хүртсэн Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн -60 кг жинд дэлхийн шилдэг гэдгээ батлан харууллаа. Тэрээр Парисын их дуулга тэмцээнд хүрэл медаль хүртсэн нь их дуулга ангиллын найм дахь, Парисын их дуулга тэмцээнээс хүртэж буй гурав дахь медаль нь боллоо. 

Тэрээр нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Германы залуу бөхтэй барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр яллаа. 

Харин гуравдугаар тойрогт Украйны Л.Артёмыг цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн оны мастерст анх учраа таарахад манай бөх ялагдаж байсан бол энэ удаад хариугаа "дөмөгхөн" шиг авлаа. 

Харин хэсгийн аваргын төлөө олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Казахстаны Е.Сметовтой барилдан ялагдал хүлээж дагах барилдаан хийхээр болсон юм. Өнгөрсөн оны Парисын их дуулга тэмцээнд хоёр бөх хагас шигшээд барилдаж байлаа. 

Дагах барилдаанд мастерсын хошой мөнгөн медальт Испанийн Ф.Гарригостой барилдан хялбархан цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд ийнхүү дөрөв дэх удаагаа таарч дөрвүүлэнд нь Д.Амартүвшин гавъяат давлаа. 

Хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн аварга Туркын А.Михрактай барилдан мөн цэвэр яллаа.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0