Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн эмэгтэйчүүдийн үндэстний цомын тэмцээнд оролцож байна.
Азийн волейболын холбооноос "Challenge Cup" нэртэй байсан тэмцээнийг нэр болон форматыг нь өөрчлөн "AVC Women's Volleyball Nations Cup" нэрийн дор зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг нь 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ шууд авна.
Вьетнамын Ханой хотноо энэ сарын 14-нийг хүртэл зохион байгуулагдах тус тэмцээнд 11 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Монгол улсын шигшээ багийн хувьд В хэсэгт Казахстан, Филиппин, Иран, Индонези, Шинэ Зеланд зэрэг улсын шигшээ багуудтай өрсөлдөнө.
Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Филиппиний багийн эсрэг хийсэн бол дөнгөж сая Казахстаны багтай тоглон 3:1 харьцаагаар хожигдлоо.
Манай багийн хувьд зургаадугаар сарын 9-ний өдөр Шинэ Зеландын шигшээ багтай тоглох хуваарьтай байна.