Ц.Цогтбаатар гурван жил дараалан Парисын их дуулгаас медаль хүртэж байна

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар гурван жил дараалан Парисын их дуулгаас медаль хүртэж байна

 

 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Парисын их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна. 

  • Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт МУГТ Д.Сумъяа аварга Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 
  • Парисын их дуулга тэмцээнээс найм дахь медалиа хүртсэн дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ, "Visa Team" багийн гишүүн М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 
  • Эрэгтэйчүүдийн -66 кг жинд их дуулга ангиллын тэмцээний дөрөв дэх медалиа хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Манай -73 кг жингийн шилдэг бөхчүүдийн нэг Ц.Цогтбаатар Парисын их дуулга тэмцээнд дараах амжилтыг үзүүлээд байна.

  • 2018 онд анх удаа зодоглон хүрэл медаль
  • 2019 онд мөнгөн медаль
  • 2020 онд хүрэл медаль

Ц.Цогтбаатар өнгөрсөн жил Парисын их дуулгаас мөнгөн медаль хүртэхдээ олимпийн алт, хүрэл медальт алдарт Лаша аваргыг ялж байсныг жүдо бөх сонирхогчид маань санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ жил хүрэл медаль хүртэхдээ олимпийн хошой хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга домогт Эбинума аваргыг ялсан юм. Ингээд Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар Конго улсын залуу бөхийг цэвэр савсан юм. 

 Улмаар дараагийн тойрогт өсвөр үе, залуучуудын ДАШТ-ний хос мөнгөн медальт Бразилын М.Марселиног торгуулиар цэвэр ялсан.

Дөрөвдүгээр тойрогт Польшийн М.Викторыг мөн цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Хэсгийн аваргын төлөө Узбекистаны Х.Тураевтэй барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр яллаа. 

Хагас шигшээд Казахстаны З.Смагуловт харамсалтайгаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. 

Хүрэл медалийн төлөө алдар Эбинума аваргыг торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0