МУГТ М.Уранцэцэг Парисын их дуулгаас 8 дахь медалиа хүртлээ

Сурталчилгаа
МУГТ М.Уранцэцэг Парисын их дуулгаас 8 дахь медалиа хүртлээ

 

 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Парисын их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна. 

  • Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт МУГТ Д.Сумъяа аварга Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

МУГТ М.Уранцэцэг Парисын их дуулга тэмцээнд Монгол бөхчүүдээс хамгийн олон медалийг хүртсэн байна. 

  • 2012 онд хүрэл медаль
  • 2013 онд хүрэл медаль
  • 2014 онд мөнгөн медаль
  • 2015 онд алтан медаль
  • 2016 онд мөнгөн медаль
  • 2017 онд мөнгөн медаль
  • 2018 онд хүрэл медаль
  • 2020 онд хүрэл медаль

Өнгөрсөн жил манай аварга дээд жиндээ буюу -52 кг жинд зодоглон шагналт тавдугаар байранд орсон юм. 

М.Уранцэцэг аварга D хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австрийн залуу бөхтэй хийж ЦЭВЭР САВЛАА. Улмаар гуравдугаар тойрогт түрүү жилийн Парисын их дуулгын хүрэл медальт Францын В.Мелодиг хэдхэн хормын дотор ЦЭВЭР ЯЛЛАА.

Хэсгийн аваргын төлөө Японы "залуу од" К.Ваканатай барилдан торгуулиар ялагдан дагах барилдаан хийхээр боллоо.

Дагах барилдаанд Израилын Рошоны Ширатай барилдан цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд 2013 оноос хойш тав дахь удаагаа учраа тааран барилдаж буй нь энэ бөгөөд М.Уранцэцэг аварга тав дараалан яллаа. 

Хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Б.Ширинтэй барилдан мөн хэдхэн хоромын дотор цэвэр яллаа.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Tuvshintur

    Amjilt husie

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0