"Дэлхий, ертөнцийг өөрчилсөн дуунууд" цуврал: Hey Ya!
"Дэлхий, ертөнцийг өөрчилсөн дуунууд" цуврал: Hey Ya!

 

Нийгэмд хүчтэй нөлөөлж, хорвоо ертөнцийг өөрчилсөн урлагийн бүтээлүүд нэлээдгүй. Хөгжим, мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music цахим сайтын зүгээс чухам эдгээр уран бүтээлийг сорчлон цуврал хэлбэрээр уншигч, сонсогчдодоо хүргэж байна.

  • 1960-аад оны арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолой болон нийгмийг өөрчлөх хэмжээнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн Боб Дыланы "The Lonesome Death Of Hattie Carroll" дууны талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 
  • АНУ-д энх-тайван, хүний эрхийн төлөөх үндэсний хэмжээний баярын өдөр бий болоход хүчтэй нөлөөлөл үзүүлсэн дуу болох Стив Вондерийн "Happy Birthday" дууны талаарх мэдээллийг энд дарж.
  • АНУ-ын одод өлсгөлөнд нэрвэгдсэн Африкын ард түмэнд зориулж хөрөнгө босгох зорилгоор We Are The World дууг хамтран дуулж тухайн үедээ 64 сая ам.доллар цуглуулж чадсан тухай нийтлэлийг энд дарж уншина уу. 

OutKast Hey Ya!

ОutKast хамтлагийн Hey Ya! дуу тун гайхалтай бөгөөд "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтаж байсан дуу юм. Гэхдээ энэ дуу нь нийгэмд хэрхэн нөлөөлсөн нь сонирхолтой. Америкт баруун болон зүүн эргүүдийн хооронд хип хоп урсгалын уран бүтээлчид зөвхөн уран бүтээлийн өрсөлдөөн бус мөргөлдөөн хүртэл гардаг байв. Харин өмнөд муж болох Атланта хотоос гаралтай Outcast хамтлаг Hey Ya! дуугаараа хүчтэй гарч ирснээр баруун болон зүүн эргийн тэмцэл намжсан гэж үздэг. Дуу, хөгжим хүчтэй гэдэг энэ ажгуу. 

Бас нэгэн сонирхолтой зүйл нь 2000 он гарсаар дижитал технологи гарч ирснээр устахад хүрээд байсан Поларойд зургийн төрлийг аварсан байна. Дижитал зургийн аппаратын нөлөөллөөр Polariod корпораци уналтад орж дампуурлын ирмэгт тулаад байсан бол Hey Ya! дуунд гардаг "shake it like a Polaroid picture" буюу "Поларойд зураг шиг сэгсэр" гэсэн ганцхан мөрийн ачаар Поларойд зургийн төрөл дахин сэргэсэн байна. Дуу ч дэлхий нийтийг байлдан дагуулж Polariod корпораци Outcast хамтлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл