Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №182 OutKast, ‘Hey Ya!’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №182 OutKast, ‘Hey Ya!’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

OutKast, ‘Hey Ya!’

1990-ээд оны дунд үе 2000-аад оны эхээр ид хүчээ авч байсан хип хоп хамтлаг болох Outkast хамтлаг 1992 онд байгуулагдаж байжээ. Бенжамин болон Паттон нар дунд сургуульд байхдаа хамтлагаа байгуулсан бөгөөд 1994 онд анхны Southernplayalisticadillacmuzik цомгоо хэвлүүлсэн байна. Үүнээс хойш тэд хоёр жил тутамд шинэ цомгоо гаргаж Америкт төдийгүй олон улсад танигдах болсон байдаг. Оutkast хамтлагийн 2003 онд гаргасан студийн тав дахь Speakerboxxx/The Love Below цомог тэднийг олон улсад дархалсан цомог боллоо. Тухайн ондоо Гремми наадмаас оны шилдэг цомгоор шалгарч "Hey Ya!" болон "The Way You Move" синглүүд нь хит жагсаалтуудыг тэргүүлж байлаа. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл