LIVE: "Чөлөөт бөхийн ДАШТ"

Сурталчилгаа
LIVE: "Чөлөөт бөхийн ДАШТ"

 

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн олимпийн төрлийн 74, 125кг, олимпийн бус 70, 92кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах барилдаан болон шигшээ барилдаанууд явагдана. 

Өчигдөр манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар барилдсанаас эрэгтэйчүүдийн 57кг жинд МУГТ Э.Бэхбаяр, 65кг ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 68кг жинд хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг нарын ялсан бөхчүүд шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар боллоо. 

Олимпийн жин:

74кг ОУХМ З.Сумъяабазар эхний тойрогт Кыргызстан улсын Илгиз Жакыпбековтой барилдана. Түүний орсон хэсэгт Америк, Япон, Куба, Иран, Пуэрто-Рико, Узбекистан, Турк, Энэтхэг, Азербайжан зэрэг хүчтэй өрсөлдөгчид багтсан байна. 

Эрэгтэйчүүдийн 74кг жингийн оноолт

125кг жинд Д.Хүдэрбулга Ази тивийн аварга Ираны Мохебитэй таарлаа. 

Эрэгтэйчүүдийн 125кг жингийн оноолт

 

Олимпийн бус жин:

70кг жинд МУГТ Г.Мандахнаран дэлхийн аваргын мөнгө, Европын наадмын мөнгөн медальт Польшийн бөх Магомедмурад Гажиевтай барилдах юм. 

Эрэгтэйчүүдийн 70кг жингийн оноолт

92кг жинд Б.Нямбаяр Японы Такүма Оцүтай оноолт таарчээ.

Эрэгтэйчүүдийн 92кг жингийн оноолт

 

Тэмцээний хуваарь Улаанбаатар хотын цагаар:

ЕСДҮГЭЭР САРЫН 20 (БААСАН ГАРИГ)

  • 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын урьдчилсан, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах барилдаан
  • 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
  • 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Өчигдөр тун гайхалтай барилдаж дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болсон Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг энд дарж үзнэ үү. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0