Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцээд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах гэж байна гэх шуугиан дэгдэж, төд удалгүй УИХ-ыг тараах тогтоолд 10 гишүүн гарын үсэг зуржээ гэх мэдээлэл тархах болсон билээ. Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын хэд хэдэн гишүүнээс тодруулга авч, мэдээлэл хүргэсэн.
Тэгвэл УИХ-ыг тараах тогтоолын төсөлд өнөөдрийн байдлаар 46 гишүүн гарын үсгээ зурсан гэх мэдээлэл байна. Ингэснээр одоо таван УИХ-ын гишүүн гарын үсгээ зурвал энэ парламент хугацаанаасаа өмнө тарах нөхцөл бүрдэж байна. Учир нь хууль ёсоор УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зурсан тохиодолд УИХ тарах нөхцөл бүрдэх юм.
УИХ-ын тухай хуульд:
31.1.1. Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.
31.5. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
хэмээн тус тус заажээ. Албан бус мэдээллээр УИХ-ыг тараах тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан тоот дээр гарын үсэг цуглуулж байгаа ажээ.
Харин гишүүдийг уриалж гарын үсэг зурах ажлыг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гардан зохион байгуулж буй гэх. Үүнийгээ ч Д.Амарбаясгалан үгүйсгээгүй билээ. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь эрх баригч намд ашигтай, булхай луйвруудаа нуун далдлах боломж ч гэж бусад улс төрийн хүчнүүд хардаж байгаа юм.
Ямартай ч УИХ хугацаанаасаа өмнө тарахад маш ойртож ирээд байна. Харин дараагийн УИХ-ыг товлон зарлахын тулд сонгуулийн тухай хууль зэрэг бас бус хууль, эрхзүйд өөрчлөлт оруулж байж энэ УИХ тарах шаардлагатай болох юм.
УИХ-ыг тараах тогтоолд гарын үсэг зурсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс: /албан бус мэдээлэл/
Д.Тогтохсүрэн
Я.Содбаатар
С.Чинзориг
Ё.Баатарбилэг
Х.Баделхан
Д.Оюунхорол
Х.Нямбаатар
Л.Энхболд
М.Билэгт
О.Содбилэг
Т.Аюурсайхан
Б.Батзориг
Д.Сарангэрэл
Б.Жавхлан
Б.Дэлгэрсайхан
Д.Дамба-Очир
Ц.Цогзолмаа
Л.Элдэв-Очир
Ж.Ганбаатар
Н.Оюундарь
Л.Оюун-Эрдэнэ
Х.Болорчулуун
М.Оюунчимэг
Д.Ганболд
Г.Солтан
Д.Цогтбаатар
Ш.Раднаасэд
Б.Ундармаа
Б.Саранчимэг
Н.Учрал
А.Сүхбат
Ө.Энхтүвшин
Ч.Улаан
С.Батболд
О.Батнасан
Ц.Гарамжав
Ц.Даваасүрэн
Д.Лүндээжанцан
Л.Мөнхбаатар
Д.Сумъяабазар
Д.Тэгбишдагва
Ч.Хүрэлбаатар
Н.Энхболд
Б.Энх-Амгалан
Ж.Энхбаяр
Н.Цэрэнбат