УИХ-ын Д.Тэрбишдагватай УИХ-ыг хугацаанаас нь өмнөх тараах талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Ийм яриа мэр сэр гарч байгаа. Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ыг таръя гэж олон удаа шаардсан. Үүнийг би сайн ойлгохгүй байгаа. Одоогоор албан ёсны баланктай орж ирсэн зүйл алга. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад сонгууль явуулах нь зөв юм уу? 76 гишүүн бүгд шударга бус ажиллаж байгаа гэж хэлж болохгүй. Шахалт шаардлагаар би гарын үсэг зурахгүй.
Санал асуулгыг явуулах нь зөв үү? Энэ нь хуулинд нийцэж байгаа юм уу? Ард нийт нэг өдрийн өмнө ч тарах ёстой гэж үзвэл бид юу хэлэх билээ. Хууль ёстой орон тул бүх зүйл дүрэм, журмын дагуу явах ёстой.