СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Энхболд: Хурдтай явъя гэвэл парламент хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

 

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал хөндөгдөж, УИХ-ын 40 орчим гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын дарга ч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дээрх асуудлыг хөндсөн. Тиймээс энэ УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах эсэх дээр гишүүд ямар байр суурьтай байгааг бид мэдээлж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

-Гарын үсэг зурах талаар мэдээлэл алга. Гэхдээ хэн нэгэн УИХ-ын гишүүн албан тоот дээрээ гарын үсэг цуглуулж байгаа гэж бодож байна. УИХ-ын дарга ч бас сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийм асуудал хөндсөн. Даргын зөвлөл дээр яригдаж байгаа тухай. УИХ-ыг тараах тухай асуудал бодож үзэх ёстой. УИХ-ыг тараах тухай асуудал хөндөгдөж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулах тогтоолын төслөө батлахгүй байгаатай холбоотой юм уу гэж харж байна. Төсөвтэй нь ч холбоотой. УИХ цаашид шударга ёсыг тогтоох,Үндсэн хуулиа дагаад өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэвэл тарахад буруудах зүйлгүй.

-Та дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Ер нь эртхэн шиг тараад арай хурдтай явъя гэвэл хугацаанаасаа өмнө тараад явах нь зүйтэй. Түүхээ эргээд харвал 1992 онд АИХ Үндсэн хуулиа өөрчлөөд, тараад шинэ Үндсэн хуулиа дагасан парламент бий болоод явж байсан. Тэр утгаар нь бодвол шинэ парламент бий болоод явах нь зүгээр байх. Мөн зарим намууд ч гэсэн тодорхой өөрчлөлт, шинэчлэлийг хийхгүй бол болохгүй байна. Олон ээдрээтэй асуудлуудад аль аль намынхан байна. Ард түмэн ч үүнийг хүсч байж болох талтай.

-Хуулийн боломж бий юу?
-Боломж бий. Сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулаад эрхзүйн орчныг бүрдүүлээд явж болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.