МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-УИХ тарах нь зүйтэй гэж үзвэл нам дээр яригдана. Яригдаагүй учраас намын түвшинд болон УЗ хуралдахгүй. Миний өрөөнд УИХ-ыг тараах уулзалт болоогүй. Харин хүмүүс энэ асуудлаар мэр сэр ирж уулзаж бол байгаа. Тэрнээс хэн нэгэн гишүүн албан баланк дээр гарын үсэг зуруулж явсан асуудал одоогоор байхгүй.
УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хуулийн дагуу энэ асуудлыг тавиад, тарцгаая гэх юм уу, ард нийтийн санал асуулгад оруулъя гэх юм бол яригдана. Яриагүй байхад намын түвшинд ярих боломжгүй.