Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсын Манчестер хотноо тав хоног зохион байгуулагдаж дууслаа.
150 орны 1000 гаруй тамирчин оролцсон энэ удаагийн ДАШТ тун сонирхолтой тулаануудаар дүүрэн байлаа. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр шилдгүүдээ тодруулсан байна.
- Шилдэг эрэгтэй тамирчин: БНСУ-ын Жун Жан
- Шилдэг эмэгтэй тамирчин: Их Британийн Жейд Жонес
- Шилдэг эмэгтэй баг: БНСУ-ын эмэгтэй баг
- Шилдэг эрэгтэй баг: БНСУ-ын эрэгтэй баг
- Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч: Италийн Клаудио Нолано
- Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч: БНСУ-ын Лий Чан Геон
- Шилдэг эмэгтэй шүүгч: БНХАУ-ын шүүгч Зу Линфан
- Шилдэг эрэгтэй шүүгч: Молдавын шүүгч Сртефан Раулеану нар шилдгээр шалгарлаа.
2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах тул дэлхийн таеквондогийн холбооны тугийг БНХАУ-ын төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Энэ удаагийн ДАШТ "визний асуудалтай ДАШТ" хэмээх тодотголтойгоор түүхэнд бичигдэн үлдэх биз ээ. Визний асуудлаас үүдэлтэйгээр олон шилдэг тамирчдаа оролцуулж чадаагүй Иран улсын оронд БНХАУ-ын хэд хэдэн тамирчин медаль хүртлээ. БНСУ-ын эрэгтэй, эмэгтэй тамирчид бүгд жигд сайн тулаануудыг үзүүлж багууд нь шилдгээр шалгарлаа.
Өнөөдөр үзэгчдэдээ нэгэн гайхалтай тулааныг үзүүлэхээр бэлтгэлээ. Энэ бол олимп, дэлхийн аварга, ази тивийн аварга Йордан улсын шилдэг тулаанч Ахмад Абугауш жин өгсөн -74кг жинд хүч үзэн мөнгөн медаль хүртсэн юм. Түүний нэгэн гоё тулааныг толилуулж байна.