БНХАУ-ын Таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Сурталчилгаа
БНХАУ-ын Таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

 

Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсын Манчестер хотноо үргэлжлэн явагдаж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр дараах жингүүдийн аваргууд тодорлоо. 

Эмэгтэйчүүдийн -49кг жинд:

  • Алтан медалийг Тайланд улсын В.Панипак
  • Мөнгөн медалийг БНХАУ-ын В.Жингюу
  • Хүрэл медалийг Хорват улсын Т.Кристина, Турк улсын Ю.Рукие нар хүртлээ

Эрэгтэйчүүдийн -74кг жинд:

  • Алтан медалийг Итали улсын А.Симоне
  • Мөнгөн медалийг Йордан улсын А.Ахмад
  • Хүрэл медалийг Казахстан улсын С.Кайрат, Испани улсын К.Даниел нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

  • Алтан медалийг Их Британийн Ж.Жейд
  • Мөнгөн медалийг БНСУ-ын Л.Реум
  • Хүрэл медалийг Канад улсын П.Скайлар, БНХУ-ын З.Лижун нар хүртлээ.

Өмнөх өдрүүдэд бусад жингүүдийн медаль хүртсэн тамирчдын мэдээллийг энд дарж харна уу. 

Өчигдөр олимпын наадмын хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга БНХАУ-ын Ву Жингюу эмэгтэйчүүдийн -49кг жинд гайхамшигт тулаануудыг хийн мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй зургаа дахь медаль юм. Өдгөө 32 настай Ву Жингюу Рио-2016 олимпийн дараагаар амаржиж спортоосоо түр хөндийрөөд байсан бол энэ он гарсаар дөрөв дэх тэмцээндээ орж буй нь энэ юм. Өмнөх гурван тэмцээндээ бүгдэд нь түрүүлсэн байна. Энд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд тэрээр одоо БНХАУ-ын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд түүний дасгалжуулагчаар ажиллаж буй Гуан Жиамин нь БНХАУ-ын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг байна.    


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0