Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулагдлаа. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 30 жинд өрсөлдлөө.
Манай сайт медаль хүртсэн Монгол хүчтэнүүдийнхээ барилдаануудыг түүвэрлэн толилуулж байна. Эрэгтэйчүүдийн 65 кг жинд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болсон Т.Тулгын барилдаануудыг үзэхийг хүсвэл энд, эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Намуунцэцэг мөн бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар барилдаануудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Эрэгтэйчүүдийн 74кг жинд хүнд бэртлээс болж спортоосоо түр хөндийрөөд эргэн ирсэн Өвөрхангайн Б.Отгонбаяр Ази тивийн аварга боллоо.
Б.Отгонбаяр эхний барилдаанаа Казакстаны Дархан Ессенгалитай барилдан 6:2 харьцаагаар яллаа.
Хоёр дахь барилдаанаа Энэтхэгийн Гоурав Балияантай барилдан цэвэр яллаа.
Хагас шигшээд Киргизстаны Дзамбулов Бекзхантай барилдан 5:3 харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Занганех Навид Морадтай барилдан цэвэр ялж Ази тивийн аварга боллоо.
mundag shu dahin2 bayr hurgie