Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдах юм. Манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Яг одоо эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй Б.Ганхайч гуравдугаар дэвжээн дээр Марокко улсын жүдоч Софиа Беллаттартай барилдах гэж байна. Б.Ганхайч 1780 оноотойгоор жиндаа дэлхийн чансааны 26-д эрэмбэлэгдэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.