Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдах юм. Манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Яг одоо тэмцээний салхийг хагалж эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж байгаа Б.Гаажадамба нэгдүгээр дэвжээн дээр тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх ОХУ-ын Станислав Семеновтой барилдах гэж байна. Станислав Семеновын хувьд өнгөрсөн жил Тунисын гран прид түрүүлэн 1294 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 38-д эрэмбэлэгдэж буй хашир туршлагатай тамирчин юм. Б.Гаажадамбын хувьд сүүлийн хоёр жил дараалан улсын аваргадаа үзүүрлээд байгаа юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.