Аваргуудын лигийн эргэн тойронд

Сурталчилгаа
Аваргуудын лигийн эргэн тойронд

 

Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн сүүлийн хоёр тоглолт урьд шөнө явагдлаа. Францын Олимпик Лион болон Испанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Францын Олимпик Лион клубыг Испанийн Барселона талбай дээрээ хүлээн авч 5:1-ээр бут ниргэсэн тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарж, Английн Ливерпүүл клуб Германы Байерн Мьюнхэн клубыг талбай дээр нь 3:1 харьцаагаар хожсон тоглолтыг үзэхийн тулд энд дарна уу. 

Шөвгийн наймд дараах багууд тунан үлдээд байна. 

Аваргуудын лигийн шөвгийн найман баг

  • Ливерпүүл /Англи/
  • Манчестер Сити /Англи/
  • Манчестер Юнайтед /Англи/
  • Тоттенхам /Англи/
  • Аякс /Недерланд/
  • Барселона /Испани/
  • Порто /Португал/
  • Ювентус /Итали/

Ийнхүү найман баг шалгарч үлдээд байгаагаас дөрвөн баг нь Английн багууд байгаа нь 2009 оноос хойших анхны тохиолдол болж байна. Барселона клубын хувьд сүүлийн 12 улирал дараалан шөвгийн наймд үлдээд байгаа бол Германы Байерн Мьюнхэн багийн хувьд 2011 оноос хойш анх удаа шөвгийн наймд үлдэж чадсангүй. Европын хэвлэлүүдээр Аяакс, Порто багуудыг тунан үлдсэн найман баг дундаа хамгийн сул багууд хэмээн тодорхойлж байгаа юм.  

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа маргааш орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт Швейцарийн Нион хотноо явагдах юм. Шөвгийн найман багийн сугалаа нь ямар нэгэн чансаа, нэг улсын багууд хоорондоо таарахгүй гэсэн хязгаарлалт байдаггүй юм. 

Аваргуудын лигийн шөвгийн 16-д орсон бүх гоолуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0