Барселона клуб Лионыг талбай дээрээ "бут ниргэв"

Сурталчилгаа
Барселона клуб Лионыг талбай дээрээ "бут ниргэв"

 

Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн сүүлийн хоёр тоглолт урьд шөнө явагдлаа. Францын Олимпик Лион болон Испанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Уг дөрвөн багийн эхний тоглолтууд аль аль гоолгүй хаалга хуурай өнгөрсөн ч хариу тоглолтууд гоол арвинтай байлаа. Францын Олимпик Лион болон Испанийн Барселона клубуудын эхний тоглолтын тойм бичлэгийг үзэхийн тулд энд дарна уу. 

Барселона 5:1 Олимпик Лион

Барселона клуб өөрийн Камп Ноу цэнгэлдэхдээ Лионыг хүлээн авч тоглолоо. Өмнөх түүхийг сөхвөл Барса гурван удаа Лионыг талбай дээрээ хүлээн авахдаа гурвууланд нь хожиж байсан түүх давтагдлаа. Урьд шөнийн тоглолтод Барса талбайн эзэд шиг байж тоглолтын санаачлагыг гартаа авч тоглолоо. Эхний тоглолтод Барса 25 удаа хаалгаруу цохиж байсан бол хариу тоглолтод 20 удаа хаалгаруу цохиж есөн бөмбөг нь байндаа тусч таван гоол орлоо. Тоглолтын хамгийн эхний гоолыг мэдээж домогт тоглогч Лионел Месси торгуулийн цохилтоор хөнгөхөөн гоолдож орхив. Үүнээс хойш Коунтино 31 дэх минутад, Лионел Месси 78 дахь минутад дабл хийж, Пикэ 81, Дэмбэлэ 86 минутад тус тус гоолдсноор тэд нийт таван гоол оруулж дөнгөв. Харин Лионы Тусард 58 дахь минутад нэр төрийн ганц гоолыг орууллаа. 

Өчигдрийн тоглолтод дабл хийснээр Лионел Месси аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг Роберт Левандовскигийн хамт тэргүүлж эхэллээ. 

Францын Олимпик Лион болон Испанийн Барселона клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0