Б.Болортуяа монголчуудын медалийн салхийг сайхан хагаллаа
Б.Болортуяа монголчуудын медалийн салхийг сайхан хагаллаа

Сурталчилгаа
Б.Болортуяа монголчуудын медалийн салхийг сайхан хагаллаа

 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.

Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны  бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Бат-Очирын Болортуяагийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна. Тэрээр Иван Ярыгиний нэрэмжит Гранпригийн Монголын баг тамирчдын медалийн салхийг сайхан хагалж манай баг тамирчид энэ тэмцээнээс 15 медаль хүртсэн юм. 

Уг жингийн тамирчид тойргоор барилдсан ба Б.Болортуяа хамгийн эхний барилдаанаа ОХУ-ын Сталвира Оршуштай эн тэнцүүхэн барилдааныг үзүүлэн 10:9 харьцаагаар хожигдсон юм.

Хоёр дахь барилдаанаа өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн болон ЕАШТ-ий хүрэл медальт эзэн орны Екатерина Вербинатай хүч үзэн 6:4-өөр ялсан юм. 

Гуравдахь барилдаанд нутгийн бөх Б.Болор-Эрдэнэтэй барилдан 12:7-р ялсан юм.  

Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Екатерина Вербинатай дахин барилдсан юм. Хэсгийн барилдаанд түүнийг 6:4-өөр ялсан бол энэ удаа 7:5-аар дахин илүүрхсэнээр шагналын тавцанд зогслоо.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. зочин

    Том нэртэй даржин тэмцээн болсон шүү, манайхаар бол сумын наадам л гэсэн үг

    1. !!!

      ???????

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0