“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.
Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяагийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна.
Шөвгийн наймд АНУ-ын Сара Ан Хилдербрандтай барилдаж ялагдсан юм.
АНУ-ын Сара Ан Хилдербранд амжилттай барилдан финалд шалгарсан тул манай Сумьяад дагах боломж гарч хүрэл медалийн төлөө ОХУ-ын Екатерина Полешчукийг 11:6-гаар ялснаар Красноярскийн дэвжээнээс дөрөв дэх (2015, 2016, 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн) хүрэл медалиа зүүлээ.