“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.
Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хошой хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баасанцогтын Өлзийсайханы барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд таван тамирчин тойргоор барилдсан бөгөөд Б.Өлзийсайхан ОХУ-ын Алихан Жабраилов, БНХАУ-ын Данан Шу нарыг тус бүр оноогоор цэвэр ялж, эзэн орны Магомед Курбанов, Батарбык Цакуловт ялагдаж хүрэл медалийн эзэн болжээ.
ОХУ-ын Алихан Жабраиловыг цэвэр ялсан бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
БНХАУ-ын Данан Шуг мөн цэвэр ялав