“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж байна. Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.
Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдаануудыг бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ОУХМ З.Болортунгалагийн барилдаануудыг хүргэж байна.
“Красноярск-2019” Гранпригийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг шөвгийн наймд нутаг нэгт Б.Шоовдортой учраа тааран 8:8 харьцаагаар ялж цааш барилдах эрхтэй болсон юм.
Хагас шигшээд Японы Мисузу Иномототой барилдан 7:2 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Динара Саликоваг цэвэр ялж хүрэл медалийг хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаа амжилтаа бататгаж, хошой медальтан боллоо.