“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж байна. Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.
Эхний өдрийн үр дүнгээр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзэхээр шалгарсан юм. Финалын барилдаан өчигдөр болж Г.Мандахнаран гавьяат ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Мандахаа гавьяат гурван жилийн өмнө нь Красноярскт хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа амжилтаа ахиулж үзүүрлэв.
МУГТ Г.Мандахнаран алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Магомедрасул Газимагомедовтой барилдсан барилдааны бичлэг:
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймаг, "Хонгор нутаг" дэвжээний тамирчин спортын мастер Энхбаярын Бямбадорж хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн 8-д Г.Мандахнаран гавьяатад ялагдан дагах барилдаанд мөн Казахстаны Асхат Слямхановтой барилдаж ялсанаар хүрэл медаль хүртлээ. Казахстаны Асхат Слямханов нь хагас шигшээд МУГТ Г.Мандахнаранд ялагдсан бөх юм.
ОУХМ Э.Бямбадорж хүрэл медалийн төлөө Казахстаны Асхат Слямхановтой барилдсан барилдааны бичлэг:
Манай сайт өнөөдөр медаль хүртсэн монгол бөхчүүдийнхээ медалийн төлөөх барилдаануудын бичлэгүүдийг цувралаар хүргэхээр ажиллаж байна.