Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус тэмцээний жин тус бүрд түрүүлсэн бөхчүүд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох эрхээ авах юм. Тиймээс нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээ гал гарсан барилдаанаар дүүрэн болох нь.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанууд болоход манай бөхчүүдээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. 68 кг-ын жинд 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа алт, 53 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга, "Аврагч" спорт хороо, "Жем бридж" ХХК-ийн тамирчин ОУХМ Б.Халиунаа, 59 кг-д спортын мастер Н.Энхтуяа нар мөнгө, 55 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин спортын мастер Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.
Яг одоо эрэгтэйчүүдийн жингийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байгаа ба шууд дамжуулалтыг хүлээн авна уу.
А дэвжээ:
B дэвжээ:
С дэвжээ