Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо 2018 оны төгсгөлд шилдгийн шилдгүүдээ зарласан байна. Эдгээр шилдэгүүд дунд Монгол бөхийн гайхамшигт мэхийг шилдэгээр нэрлэсэн байна. Энэ бол ОУХМ Т.Түвшинтулгын чөлөөт бөхийн ДАШТ-ий үеэр хийсэн мэх юм.
Монгол Улсын гурван удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештын ДАШТ-д эрэгтэйчүүдийн 61 кг-д хүрэл медалийн эзэн болсон.
Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркины нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт,“Mongolia Open” ОУТ-ий хошой аварга Т.Түвшинтулга ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
ОУХМ Т.Түвшинтулгын анхны багш спортын мастер П.Чулуунбаатар, одоогийн багш нь гавьяат тамирчин О.Пүрэвбаатар юм.