Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Alans 2018” олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Владимир Хинчегашвили, Шариф Шарифов, дэлхийн хошой аварга Гено Петриашвили, нэг түрүүтэй Георгий Кетоев, Хетик Цаболов тэргүүтэй олон шилдэг бөхчүүд зодоглохоор болжээ.
А дэвжээг шууд үзэх:
В дэвжээг шууд үзэх:
С дэвжээг шууд үзэх: