Р.О.Суллива: Би маш их стресстэж, ядарч байна

Сурталчилгаа
Р.О.Суллива: Би маш их стресстэж, ядарч байна

Мэргэжлийн снукер биллиардын 2023 оны "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 

 

13 дахь удаагийн "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээнд 16 аварга оролцож байгаа ба одоогийн байдлаар Марк Аллен хагас шигшээд тунан үлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн

Тэгвэл хагас шигшээд өрсөлдөх дараагийн хүнээр Барры Хавкинс тодорлоо. Тэрээр 2023 оны Европын Мастерс тэмцээнд Жадд Трампын буулган авч түрүүлснээр "Аваргуудын Аварга" шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох эрхээ авсан юм. Хавкинс эхний тойрогт шинэхэн дэлхийн аварга Лука Бреселийн 4:0 харьцаагаар хожиж улмаар шөвгийн наймд Роберт Милкинсийг 6:2 харьцаагаар хожин хагас шигшээд тунан үлдлээ. 

Тэгвэл өнөө шөнө нэгдүгээр хэсэгт тоглох байсан домогт Ронни О Сулливан аварга тэмцээнд оролцох боломжгүй талаараа мэдэгдэж түүний оронд БНХАУ-ын Дин Жунхуй оролцохоор болсон байна. Тэрээр өөрийн Х хуудаснаа /твиттер/ дараах мэдэгдлийг хийсэн байна. "Р.О.Сулливан: Би маш их стресстэж, ядарч байна. Би өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй байна. Бүх шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж байна. Гэхдээ би эргэж ирэх болно" хэмээсэн байна.

Ронни аварга өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Тэнжин хотноо зохион байгуулагдсан "INTERNATIONAL CHAMPIONSHIP 2023" тэмцээний хагас шигшээд өнөөдөр оноолт таарч дахин өрсөлдөх ёстой байсан БНХАУ-ын Занг Андад 6:9 харьцаагаар хожигдсон юм. Ронни аварга Занг Андаг өмнө нь гурван удаа хожиж байсан ч энэ онд хоёр дараалан хожигдсон нь энэ юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0