🔴 LIVE: Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ /тав дахь өдөр/

Сурталчилгаа
🔴 LIVE: Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ /тав дахь өдөр/

Олимпын төрөлт таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Азербайжан улсын Баку хотноо олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /5.29/ албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 144 орны 950 тамирчин өрсөлдөж байна. Манай баг, бүрэлдэхүүн болон тэмцээнийг хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

Турк улсын баг, тамирчид өчигдөр /6.1/ хоёр жинд алтан медальт хүртсэнээр нийт гурван алт, нэг хүрэл медальтайгаар ДАШТ-д оролцож буй 144 орныг медалийн чанараар тэргүүлж эхэллээ. Одоогийн байдлаар 20 орны тамирчид медаль хүртээд байгаагаас гадна төвийг сахисан тамирчны статусаар оролцож буй орос тамирчдаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Украин улсад явуулж буй түрэмгийллийнх нь хариуд олон улсын олимпын хороо болон дэлхийн таеквондогийн холбооноос ОХУ болон Беларусын тамирчдыг өөрийн улсын туг, далбаан дор оролцохыг нь хориглосон ч төвийг сахисан тамирчин нэрийн дор оролцох боломж олгоод байгаа юм. Нийт 23 тамирчин энэхүү статусаар ДАШТ-д оролцож байгаа ба Максим Храмцов, Владислав Ларин нарын Токио 2020 олимпын наадмын аваргуудыг ДАШТ-д оролцохыг нь хориглосон байна. Тэд Украинд явуулж буй дайнд дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдсон хэмээжээ.  

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -54кг, эмэгтэйчүүдийн -46 кг жингийн тулаан явагдана. Манай улсаас Алдар спорт хорооны тамирчин эмэгтэйчүүдийн -46 кг жинд тулалдана.  Манай тамирчин эхний тойрогт Туркын тамирчинтай тулалдах оноолттой байна. /гуравдугаар дэвжээний эхний тулаан/ 

Эмэгтэйчүүдийн -46кг жингийн оноолт

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Тавдугаар дэвжээг шууд үзэх:


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0