Шайбтай хоккейн ДАШТ Финланд улсад үргэлжлэн явагдсаар байна.
Канад, АНУ, Чех тэргүүтэй дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж буй энэ удаагийн ДАШТ-ий нэг онцлог бол улс төрийн нөхцөл байдлын улмаас мөн л дэлхийн хүчирхэг баг болох ОХУ болон Беларусийн багууд оролцох эрхээ хасуулсан юм. Одоогийн байдлаар А хэсгийг Канадын хүчирхэг баг тэргүүлж байгаа бол В хэсгийг Швед улсын баг тэргүүлж байна.
В хэсэгт нэгэн сонирхолтой тоглолт явагдсан ба тэмцээнийг зохион байгуулагч Финландын баг АНУ-ын хүчирхэг багийг 4:1 харьцаагаар буулган авлаа. Мөн түүнчлэн Австрийн шигшээ баг хүчирхэг Чехийг 2:1 харьцаагаар хожлоо.