Монголын чөлөөт бөхийн холбоонд "эвийн салхи" эргэлээ
Монголын чөлөөт бөхийн холбоонд "эвийн салхи" эргэлээ

Сурталчилгаа
Монголын чөлөөт бөхийн холбоонд "эвийн салхи" эргэлээ

Монголын чөлөөт бөхийн холбоо ээлжит бус хурлаа хийж удирдлагын бүрэлдэхүүнээ солилоо. 

Тодруулбал: Өчигдөр (гуравдугаар сарын 19-ны өдөр) ээлжит бус их хурлаа хийж дүрмээ шинэчилэн баталснаас гадна холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулсан байна. 

Олны анхаарлын төвд ороод байсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдлоо. 

Хурлын үеэр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга МУГД Б.Батбаяр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн бөгөөд шинээр сонгогдсон ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэрийг томилсон байна. П.Буяндэлгэр өнгөрсөн онд Азийн бөхийн холбоонд ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  

Мөн түүнчлэн тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатар улиран сонгогдсон бол гурван хүнийг дэд ерөнхийлөгчөөр сонгон ажиллуулахаар болсон байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр дараах 31 хүн сонгогдлоо. (шүүгчдийн болон дасгалжуулагчдын зөвлөлийн төлөөлөл хоёр хүн нэмэгдэнэ):

  • Х.Бадамсүрэн /Ерөнхийлөгч/
  • Я.Содбаатар /тэргүүн дэд ерөнхийлөгч/
  • П.Гансүх /дэд ерөнхийлөгч/
  • Н.Батсайхан /дэд ерөнхийлөгч, "Бат сол" ХХК-ны захирал/
  • Э.Батбаяр /дэд ерөнхийлөгч/
  • Д.Алтанхуяг
  • Б.Баттулга
  • Ю.Батсайхан
  • Г.Баясгалан
  • Д.Бямбасүрэн
  • М.Бямбадорж
  • П.Буяндэлгэр /ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Б.Болд
  • Г.Болдбаатар
  • Н.Бүргэдэй
  • Б.Гантогтох
  • Н.Дүгэрсүрэн
  • Г.Мандахнаран
  • Х.Мөнх-Эрдэнэ
  • С.Мөнхсүх
  • Л.Нямсүрэн
  • Г.Өсөхбаяр
  • Ч.Раднаабазар
  • Ж.Түмэн-Аюуш
  • Л.Энхбаяр
  • Б.Наранбаатар
  • О.Пүрэвбаатар
  • С.Батцэцэг
  • Б.Оюунсүрэн

Олон жилийн турш талцал хуваагдал, хэрүүл тэмцэлтэй явсан тус холбоо энэ өдрөөс эвлэлдэн нэгдэж их спортоо улам бүр хөгжүүлэхий хүсэн ерөөе. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Эвийн салхи энэ тэр ч худлаа байхаа, бех гэж байгаа газар хэруул тэмцэл байж л таарна, хуний терелх араншин хэзээ ч еерчлегдеггуй юм аа

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0