Манай тамирчид өрсөлдөгчдөө илт давуугаар яллаа

Сурталчилгаа
Манай тамирчид өрсөлдөгчдөө илт давуугаар яллаа

"Токио-2020" паралимпын наадам 10 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Таеквондогийн төрөлд манай улсаас пара таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -61кг жинд пара таеквондогийн дэлхийн дөрөв, Ази тивийн дөрөв удаагийн аварга, монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -49кг жинд пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхтуяа нар тулалдаж байна.  

Манай тамирчид хэн хэн нь жингээ тэргүүлэн тулалдаж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж Х.Энхтуяа хоёрдугаар тойрогт Узбекистаны тулаанчид ялагдсан ч торгуулийн тойрогт Марокко улсын тулаанчыг 37:21 оноогоор, Г.Болор-Эрдэнэ хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Италийн Боссоло Анонинод ялагдсан ч торгуулийн тойрогт Испанийн тулаанчийг 33:11 онооны харьцаагаар тус тус хожин медаль руу нэг алхам ойртлоо. 

Манай тамирчид Улаанбаатарын цагаар 18:00 цагт торгуулийн тойргийн тулаан гүйцэтгэх ба хэрэв ялбал медалийн төлөө тулалдах эрхтэй болох юм. Х.Энхтуяа Тайландын тулаанчтай тулалдах бол Г.Болор-Эрдэнэ өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч болох дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Европын аварга Туркын Бозтеке Махмуттай тулалдана. 

Бичлэгийн эх сурвалж: MNB спорт суваг


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0