"Токио-2020" паралимпын наадам 10 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр паралимпын наадмын таеквондогийн төрөл эхэлсэн ба манай улсаас пара таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -61кг жинд пара таеквондогийн дэлхийн дөрөв, Ази тивийн дөрөв удаагийн аварга, монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -49кг жинд пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхтуяа нар тулалдана.
Манай тамирчид хэн хэн нь жингээ тэргүүлэн тулалдах тул эхний тойрогт гоц мөргөж Х.Энхтуяа хоёрдугаар тойрогт Узбекистаны тулаанчтай Улаанбаатарын цагаар 11 цагт, Г.Болор-Эрдэнэ хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Италийн Боссоло Анонинотой 11:15 цагт тулалдах хуваарьтай байна.
Дөнгөж сая манай тулаанчдын өрсөлдөгчид эхний тулаанаа хийж дууссан ба Х.Энтуяатай тулалдах Узбекистаны тулаанч өрсөлдөгчөө 17:12 харьцаагаар, Италийн тулаанч Узбекистаны тулаанчыг 64:30 оноо илт давуугаар яллаа.
Yaj uzeh we