"Токио-2020" олимпын наадам өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
10 өдрийн дараах байдлаар медалийн чанараар БНХАУ-ын баг, тамирчид 32 алт, 21 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНУ-ын баг 24 алт, 28 мөнгө, 21 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга мөнгө, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 54-д эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57кг жинд ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн -57кг жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул нар барилдах хуваарьтай байна.
Манай бөхчүүд дараах хуваарийн дагуу барилдана. /Улаанбаатарын цагаар/
10:30 цагт: ОУХМ Б.Хонгорзул Европ тивийн аваргын хүрэл медальт Францын Матилде Ривиеретэй барилдана.
11:00 цагт: МУГТ Э.Бэхбаяр дэлхийн цомын мөнгө, Европын аварга Арменийн Арсен Харутянянтай барилдана.