Таеквондогийн Ази тивийн АШТ Монгол улсад зохион байгуулагдана

Сурталчилгаа
Таеквондогийн Ази тивийн АШТ Монгол улсад зохион байгуулагдана

 

Азийн таеквондогийн холбоонд 43 улс гишүүнчлэлтэй байдгаас энэ удаагийн хуралд 30 гаруй улс цахимаар болон биечлэн оролцсон байна. Монголын таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар болон монголын пара-таеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Отгонбаатар нар тус хуралд биечлэн оролцсон байна.

Энэхүү хурлаар 2021 оны сүүлээр болон 2022 онд зохион байгуулах тэмцээний хуваарь болон тэмцээн болох орнуудыг сонгон шалгаруулсан байна. 

Тодруулбал:

2022 оны тавдугаар сард: 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг БНСУ-ын Чунчон хотноо авлаа.

2022 оны есдүгээр сард: 11 дэх удаагийн залуучуудын, дөрөв дэх удаагийн өсвөрийн, долоо дахь удаагийн пара-таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна. 

Ливан улсын Бейрут хотноо 24 дэх удаагийн насанд хүрэгчдийн азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Пара-таеквондогийн тулаанаар эхэлнэ. Манай улсын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Ливан улсын Бейрут хотноо очоод байна.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0