🔴 LIVE: Бөхийн төрлүүдийн "Poland Open"

Сурталчилгаа
🔴 LIVE: Бөхийн төрлүүдийн "Poland Open"

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн дэлхийн чансаа олгох тус тэмцээнд 44 орны 365 бөх зодоглож байна. Манай улсаас МУГД З.Дүвчингийн удирдлага дор дэлхийн медальтан гурван бүсгүй зодоглож байгаа ба манайхны салхийг хагалан Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр эмэгтэйчүүдийн -55кг жинд мөнгөн медаль хүртсэн ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Э.Сумъяагийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 53-57-59-68-72 кг жингийн барилдаанууд явагдах ба -68кг жинд Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа нар барилдана. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Манай бөхчүүдийн жинд дэлхийн аварга Украины Алла Черкасова, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрок, дэлхийн дэд аварга Канадын Даниэла Лаппаж, ДАШТ-ий хүрэл медальт Германы Анна Шелл, Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманзарова, Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудуду, Европын аварга ОХУ-ын Ханум Вельева, Пан Америкийн аварга Форрест Молинари зэрэг Токио-2020 олимпын наадамд зодоглох шилдгүүд оролцож байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0