Олимпын эрхээ авсан Х.Болортуяа алтан медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
Олимпын эрхээ авсан Х.Болортуяа алтан медалийн төлөө барилдана

"Токио-2020" олимпын эрх олгох бөхийн төрлүүдийн хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн эрхийн тэмцээнээс Х.Болортуяа олимпын эрхээ авч манай эмэгтэй баг түүхэндээ анх удаа олимпын их наадамд бүтэн багаараа оролцохоор болсон билээ. 

 

Болгар улсын Софи хотноо энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний эхний өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 57 кг жинд үндэсний шигшээ баг, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа ХҮЧ спорт хороо, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, МУГТ Э.Бэхбаяр олимпын наадамд оролцох эрхээ авсан. МУГТ Э.Бэхбаярын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Тэгвэл өчигдөр манай эмэгтэйчүүдээс эрх аваагүй үлдээд байсан нэг жин болох 62кг жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа урамтай сайхан барилдаж Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авлаа. Түүний өчигдөрийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Олимпын эрхээ авсан Х.Болортуяа тун удахгүй (Улаанбаатарын цагаар ойролцоогоор 21:45 цагт) алтан медалийн төлөө барилдана. Түүний өрсөлдөгч нь 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Льюбов Овчарова юм. 

Чөлөөт бөх сонирхогч та дэлхийн бөхийн нэгдсэн холбооны https://uww.org/event/world-og-qualifier?tab=results цахим хаягнаас шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0