51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээний хагас шигшээ тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
18 орны нийт 99 боксчин тулалдаж буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин тулалдана. Манай баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр гайхалтай тулаануудыг хийж өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан манай боксчид өнөөдөр бүгд хагас шигшээд тулалдана. Өчигдрийн тулаанд монгол боксчдын тулалдсан тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
- Эмэгтэйчүүдийн 51кг жинд Л.Алтанцэцэг Украины боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 52кг жинд Х.Энхмандах Германы боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 63кг жинд Э.Цэндбаатар Унгарын боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 63кг жинд Б.Чинзориг Францын боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ Словакын боксчинтой
- Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн Финландын боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Шведийн боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 69кг жинд Б.Мишээлт Иорданы боксчинтой тус тус тулалдах хуваарьтай байна.
Тулааны дараалал:
В рингний тулааныг шууд үзэх: