Манай боксчид бүгд илүүрхэн ялалт байгууллаа

Сурталчилгаа
Манай боксчид бүгд илүүрхэн ялалт байгууллаа

51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас долоон боксчин тулалдаж бүгд өрсөлдөгчдөө илүүрхэн ялалт байгууллаа. 

18 орны нийт 99 боксчин тулалдаж буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин тулалдана. Манай баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай улсаас дараах тамирчид тулалдан бүгд ялалт байгууллаа. 

  • Эмэгтэйчүүдийн 51кг жинд Л.Алтанцэцэг Польшийн боксчинг 5:0
  • Эрэгтэйчүүдийн 63кг жинд Б.Чинзориг Германы боксчинг 4:1
  • Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ Чехийн боксчинг ДУТУУ ГАРГАСАН
  • Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн Шведийн боксчинг 5:0
  • Эрэгтэйчүүдийн 52кг жинд Х.Энхмандах Италийн боксчинг 5:0
  • Эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Унгарын боксчинг ДУТУУ ГАРГАСАН
  • Эрэгтэйчүүдийн 69кг жинд Б.Мишээлт Словакын боксчинг 5:0

 

Ийнхүү манай улсаас тус тэмцээнд оролцож буй есөн тамирчнаас найман тамирчин нь өнөөдөр хагас шигшээд тулалдахаар боллоо. Улаанбаатарын цагаар 22:00 цагт манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Battumur

    Misheelt huudee amjilt aawn hairtai shuu hamt tulldaj bgaa huuhduuddee amjilt ta nar shuu

  2. Батцэцэг

    Баяр хүргэе! Та минь л эх орныхоо нэрийг амжилт алдраараа дуудуулах юм Илүү шүү! Амжилт

  3. Яс

    ЁСТОЙ ГОЁ ШААЛАА

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0