Э.Цэндбаатар Чехийн гран-прид тулалдана
Э.Цэндбаатар Чехийн гран-прид тулалдана

Сурталчилгаа
Э.Цэндбаатар Чехийн гран-прид тулалдана

1968 оноос хойш зохион байгуулагдаж буй 51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээнд манай есөн ширэн бээлийтэн өрсөлдөнө. 

Урьд нь Усть-Над-Лабем хотын гран-при нэрийн дор зохион байгуулагдаж байсан олон улсын тэмцээн нь энэ жил 51 дэх удаагаа Шости-над-Лабем хотын гран-при тэмцээн нэрийн дор хойд Чехд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд олимп, дэлхийн аваргууд оролцдог олон улсын томоохон тэмцээн юм. Энэ жилийн хувьд Чех, Австри, Англи, Испани, Финлянд, Франц, Герман, Унгар, Итали, Иордан, Монгол, Мали, Голланд, Польш, Швейцар зэрэг 18 орны нийт 99 ширэн бээлийтнүүд гурав хоногийн турш өрсөлдөнө. 

Манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор дараах тамирчид зодоглоно. 

Эрэгтэй тамирчид:

  • Х.Энхмандах 52 кг
  • Х.Энх-Амар 57 кг
  • Э.Цэндбаатар 63 кг
  • Б.Чинзориг 63 кг
  • Б.Мишээлт 69 кг
  • О.Бямба-Эрдэнэ 75 кг

Эмэгтэй тамирчид:

  • Л.Алтанцэцэг 51 кг
  • О.Есүгэн 57 кг
  • М.Намуун 60 кг

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 5-ны өдөр /Лхагва гараг/

17:00 цагт тэмцээний сугалаа
22:00 цагт урьдчилсан тулаан

Тавдугаар сарын 6-ны өдөр /Пүрэв гараг/

22:00 цагт 1/4 тулаан

Тавдугаар сарын 7-ны өдөр /Баасан гараг/

22:00 цагт хагас шигшээ тулаан
01:00 цагт хагас шигшээ тулаан үргэлжлэл

Тавдугаар сарын 8-ны өдөр /Бямба гараг/

23:00 цагт Шигшээ тулаан


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. шалдан банди

    өмнөөс нь ичээд байх юм шалдан гүйж явсан хүн шүү энэ боксын холбоо БТСУХ ичдгүй юм байх даа

    1. Новш

      Хүнд юу ч тохиолдож болно чам шиг новш ингэсэн бол амиа хорлосон байгаа зөв ч бичиж чадахгүй ац

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0