23 дахь удаагийн шайбтай хоккейн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж Канад улсын баг түрүүлж дэлхийн аваргын дөрөв дэх цомоо өргөлөө.
Энэ удаагийн тэмцээнд А хэсгийг тэргүүлэн оролцсон Канад улсын баг тамирчид хэсэгтээ бүх багуудаа хожсон юм.
- Канад 12:1 Швед
- Канад 4:2 Латви
- Канад 7:0 Швейцар
- Канад 5:2 Беларусь
Улмаар шөвгийн наймд Чехийн багийг 10:3 харьцаагаар буулган авч хагас шигшээд хэсэгтээ 12:1 харьцаагаар хожиж байсан Шведийн багтайгаа дахин учраа таарч 8:1 харьцаагаар хожин финалд үлдсэн юм. Харин урьд шөнө финалын тоглолт явагдаж энэ жилийн тэмцээнд В хэсгээс гарч ирсэн ОХУ-ын багийг 5:3 харьцаагаар буулган авч дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын цомыг өргөлөө.
ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор ОХУ-ын М.Мичков шалгарсан бол шилдэг хаалгачаар Канадын хаалгач Б.Гаудреу шалгарсан байна.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод өнгөрсөн жилийн аварга Шведийн баг Финландыг 8:0 харьцаагаар буулган авч хүрэл медаль хүртлээ.
Ивануудад хоккей заажээ